Мэндчилгээ

Монгол Улсын Их Хурлын вэб хуудсанд хандаж байгаа эрхэм Танд баярлалаа.

Огноо: 2009/02/05  Уншсан: 20

Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний үндсэн зорилтын нэг нь парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах явдал гэж тодорхойлсон. Энэхүү зорилтыг хангах ажиллагааны нэг хэсэг болгож Улсын Их Хурал өөрийн вэб хуудсаа шинэчилэн Та бүхний хүртээл болгож байна.

            Эрхэм Та манай вэб хуудсанд зочилсноор Улсын Их Хурал, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдийн тухай танилцуулга, өргөн мэдүүлээд байгаа болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төсөл, чуулган, Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудал, чууулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, хууль тогтоомжийн сан зэрэг Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээний мэдээ, мэдээллийг олж авахаас гадна Үндсэн хуулийн холбогдолтой материалын архив, гэрэл зургийн цомог зэрэг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын түүхэн замналтай холбоотой мэдээ баримттай танилцах боломжтой юм.

  Цаашид бид Улсын Их Хурлаар хууль тогтоомжийн төсөл хэлэцэн батлах үе шатанд иргэдийн санал бодлыг өргөн тусгах тэдний онлайн оролцоог хангахад онцгой анхаарч ажиллах болно.

 

 УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ЦЭРЭНХҮҮГИЙН ШАРАВДОРЖ