Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэс нь Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах, мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдал болон техникийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
1/Улсын Их Хурлын Тамгын газарт баримтлах мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдал болон техникийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
2/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны танхимын микрофон, санал хураалтын системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, аудио болон видео бичлэг хийх, техникийн болон програм хангамжийн өргөтгөл, шинэчлэлтийг хариуцан ажиллах;
3/Интернэт болон Интранэтийн үйлчилгээ, сервер компьютерийн ашиглалт, тохируулгыг хариуцаж, сүлжээний аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг зохих түвшинд хангаж, энэ чиглэлээр шаардлагатай бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
4/Улсын Их Хурлын интернэтийн болон интранэтийн вэб хуудас, тэдгээрийн дизайн, бүтэц, мэдээллийн агуулга, програмчлалын технологи, шинэчлэлт, баяжуулалт, тавигдах мэдээллүүдийн стандарт, хариуцаж оруулах хуваарийг тогтоон мөрдүүлж, Тамгын газрын бүтцийн нэгжүүдээс оруулах мэдээллүүдэд цаг хугацаа, стандарт, форматын талаас нь хяналт тавих;
5/компьютерийн техник болон програм хангамжийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;
6/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд тараах материалыг хувилан олшруулах, хувилах, олшруулах машины засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;
7/Улсын Их Хурлын телесүлжээ, компьютерийн сүлжээний хэвийн ажиллагааг хангаж, сүлжээний зохион байгуулалт, өргөтгөл шинэчлэлтийг хариуцан ажиллах;
8/Улсын Их Хурал, түүний Тамгын газар, нам, эвслийн бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүд, туслахуудад ашиглагдаж байгаа техник, хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;
9/принтер, тог баригч, телевизор, факсын аппарат, диктофон, аудио болон видео техник хэрэгсэл, проектор зэрэг Тамгын газрын хэмжээнд ашиглагдаж байгаа бусад техник хэрэгслийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцаж, энэ чиглэлээр шаардлагатай мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
10/Хэвлэх цехийн өдөр тутмын үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж, уг цехэд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцаж, хөдөлмөрийн болон галын аюулгүй ажиллагаанд холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран хяналт тавьж ажиллах;
11/хэвлэлийн эх бэлтгэх, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг хэвлэх, бусад нэр төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэвлэх.
12/техник хэрэгслийн хуваарилалт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалтын байдлыг хариуцах, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажлын шаардлага хангахгүй болсон техник хэрэгслийг сэлбэн засварлах, шилжүүлэх, ашиглалтаас хасах, техник хэрэгсэл, сэлбэг, материалын хангалт хийх, норм тогтоож мөрдөх асуудлыг Санхүү, аж ахуй, үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулах;
13/мэдээллийн технологи, техникийн шинэчлэлийн чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, зохих журмын дагуу гадаад орны байгууллагатай харилцах, гэрээ, хэлцэл байгуулах замаар хамтран ажиллах;
14/Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ашиглагдаж байгаа мэдээллийн системүүдийг нэгдсэн стандарт, удирдлагаар хангах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, мэдээллийн урсгал /орц, гарц/-д хяналт тавьж дүгнэх, боловсронгуй болгох;
15/вэб хуудсанд мэдээлэл оруулах асуудлаар Тамгын газрын ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
16/Тамгын газарт шаардлагатай програм хангамжийн хэрэгцээг тодорхойлж, стандарт боловсруулан мөрдүүлэх, шинэчлэх, өргөтгөх.