Хуралдааны тойм Буцах

Лхагва гариг /2010.01.27/

Огноо: 2010/01/29  Уншсан: 10

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

           2010 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны хуралдааны “В” танхимд 14.55 цагт эхлэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга З.Энхболд даргалав.

 

            Хуралдаанаар:

 

2.Байнгын хорооны 2009 оны 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Гал усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа” талаар танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт, ажлын хэсгээс томилогдон ажилласан шинжээчдийн саналыг сонсов. Хуралдаанд “Усны эрчим” ХХК-ны зөвлөх инженер Б.Дагвадорж, Монгол улсын зөвлөх инженер Г.Нансалмаа, Нийслэлийн Захирагчийн албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Ганхүү, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал нар оролцов.             

 

            Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир танилцууллаа. Монгол Улсын зөвлөх инженер, профессор Г.Нансалмаа Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийн талаарх дүгнэлтийг, мөн Нийслэлийн Захирагчийн албаны Инженерийн байгууламжийн хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тус ирүүлсэн Улаанбаатар хотод үеийн хамгаалалтын барилга байгууламжуудыг шинээр барих, сэргээн засварлах болон “Гадаргуугийн ба хөрсний ус зайлуулах” ажлын дараалал, схем зургийн талаархи санал дүгнэлтээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал, Нийслэлийн Захирагчийн албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Ганхүү нар танилцуулав.

 

            Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Х.Наранхүү, Ц.Шинэбаяр, Х.Жекей, Н.Энхболд, З.Энхболд нар асуулт асууж, ажлын хэсгээс Э.Мөнх-Очир, Г.Нансалмаа, Ч.Мөнхжаргал, Ц.Ганхүү нар асуултанд хариулж, нэмэлт тайлбар өгөв.  Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гоичигдорж, Н.Энхболд, Ц.Шинэбаяр, Д.Хаянхярваа, З.Энхболд, С.Баярцогт нар саналаа хэлэв.

 

            Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон шинээчдийн танилцуулгыг сонсоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлаар Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгөхөөр шийдвэрлэв. 

 

            2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2010 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулиудын жагсаалт, УИХ-ын 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлав.

 

      3.Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын орлогч дарга С.Болдхүү, Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар нар оролцов.

           

            Гэрээний төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт танилцуулав. Уг асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболд асуулт асууж, ажлын хэсгээс Баярбаатар асуултад хариулж, нэмэлт тайлбар өгөв.

             

            УИХ-ын гишүүн З.Энхболд гэрээний төслийг Байнгын хороогоор зөвшилцөх үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналуудыг төслүүд хэрэгжих явцад анхаарах нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

 

            Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

 

           

             Хуралдаан 18.10 цагт өндөрлөв.

 

 

                                                Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг