Хуралдааны тойм Буцах

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2010.03.30-ний өдрийн хуралдааны тойм

Огноо: 2010/03/31  Уншсан: 12

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

           2010 ОНЫ 3 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны хуралдааны “В” танхимд 10.55 цагт эхлэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга З.Энхболд даргалав.

 

            Хуралдаанаар:

 

1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хийв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Б.Баярсайхан, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Г.Ерөөлцэнгэл нар оролцов.

 

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Батсуурь танилцуулав. Хуулийн төслийн талаар Засгийн газраас ирүүлсэн саналыг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга З.Энхболд танилцуулав. Хуулийн төсөлд Засгийн газраас ирүүлсэн саналыг тусгах боломжтой гэж үзлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир асуулт асууж, ажлын хэсгээс Б.Баярмагнай хариулж, нэмэлт тайлбар өгөв.

 

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулахаар тогтов.

 

2.Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Б.Баярсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн  газрын дарга С.Сүхбат нар оролцов.

 

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир танилцуулав.

 

Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцуулахаар тогтов.

           

 

            3.Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Сангийн  сайд С.Баярцогт, Сангийн яамны Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Д.Болдбаатар, Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Баяраа нар оролцов.    

 

            Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Баярцогт танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Я.Батсуурь, Э.Мөнх-очир, З.Энхболд нар асуулт асууж, ажлын хэсгээс С.Баярцогт, Ц.Энхбаяр, Д.Болдбаатар нар асуултад хариулж, нэмэлт тайлбар өгөв. Уг асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Я.Батсуурь, Э.Мөнх-Очир, Д.Хаянхярваа, Н.Ганбямба нар саналаа хэлэв.

 

      Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир танилцуулахаар тогтов.

 

4.НҮБ-ын “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах тухай хэлэлцэв. Хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Лхагвадэмбэрэл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Тунгалаг, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын хүнийэрхийн асуудал хариуцсан атташе Э.Батзориг нар оролцов.    

 

            Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Я.Батсуурь, Н.Ганбямба нар асуулт асууж, ажлын хэсгээс Т.Ганди, А.Лхагвадэмбэрэл, Н.Аюуш, Э.Батзориг нар асуултад хариулж, нэмэлт тайлбар өгөв.

 

НҮБ-ын “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар соёрхон батлуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь танилцуулахаар тогтов.

 

            Хуралдаан 12.30 цагт өндөрлөв.

 

                                                Тойм бэлтгэсэн: Шинжээч С.Эрдэнэчимэг