Байнгын хорооны санал, дүгнэлт Буцах

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

Огноо: 2010/05/06  Уншсан: 6

           

2010 оны 5 дугаар                                                                                                   Улаанбаатар

сарын  4–ний өдөр                                                                                                          хот

                                                                                                                                                                         

                                                                                                Илтгэгч нь:   Улсын Их Хурлын

                                                                                                            гишүүн  Н.Энхболд

                       

                                                  

            Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

2009 оны 8 дугаар сарын 24ий өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор урьдчилан зөвшилцсөн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Биокомбинат зээлийг төсөвт дарамт учруулахгүйгээр өөрсдийн орлогоор буцаан төлөхөд онцгой анхаарах, Х.Жекей, Н.Энхболд нар үндэсний үйлдвэрлэл мал аж ахуй, биотехнологийг хөгжүүлэхэд ач холбогдолтой энэ төрлийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн санал гаргасан болно.

 

Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрт заасан байгаа Ι Хавсралтад заасан төсөл, холбогдох материалтай танилцах боломж гишүүдэд олгох хэрэгтэй гэсэн  санал гаргасан.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд З.Энхболд нар зээлийн хөрөнгөөр евро стандартын үйлдвэр, технологи оруулж ирэх, улмаар шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал эрүүлжүүлэх, монгол мал хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэсэн санал гаргалаа.

            Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

          АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

          БОДЛОГЫН БАЙНГЫН

          ХОРООНЫ ДАРГА                                                                З.ЭНХБОЛД