Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


"Төрийн мэдээлэл" эмхэтгэл

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 02 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоожмийн эмхэтгэлийн 2017 оны 02 дахь дугаарт Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай ...

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 1 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны анхны дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Мөн Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Түүнчлэн хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Дипломат дээд цол олгох тухай, Цэргийн дээд цол олгох тухай Монгол Улсын ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 48 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 48 дахь дугаарт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 47 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 47 дахь дугаарт “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг хавсралтуудаар баталсан байна. Түүнчлэн “Эдийн засгийг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх, тогтоолын хавсралтад заасан банк, санхүү, төсөв, бодит салбарын үйл ажиллагааг ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 46 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 46 дахь дугаарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм байна. Энэхүү хөтөлбөр хүрээнд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 45 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 45 дахь дугаарт Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийг нийтэлжээ. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Дээрх тогтоолоор Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарт  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ. Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 43 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 43 дахь дугаарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ. Дээрх хуулиар нийтээр тэмдэглэх байрын өдрүүдэд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нэмж оруулсан юм. Мөн эмхэтгэлийн шинэ дугаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 42 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 42 дахь дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Түүнчлэн Хэлэлцээр батлах тухай, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 41 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 41 дэх дугаарт Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэн байна. УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарт Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай” Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын үйлчлэлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсэн байна. Түүнчлэн Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай, Тогтоолд ...

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 39 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 39 дэх дугаарт Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нийтэлсэн байна. “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг ...