Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 47 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 47 дахь дугаарт “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг хавсралтуудаар баталсан байна.

Түүнчлэн “Эдийн засгийг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх, тогтоолын хавсралтад заасан банк, санхүү, төсөв, бодит салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулахад шаардагдах хөрөнгийг гадаад, дотоод эх үүсвэрээс нэн даруй босгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээхтэй холбоотой тэргүүн ээлжинд боловсруулж батлуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхийг дээрх тогтоолоор холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хугацаандаа хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хөтөлбөрийн явцыг хагас жил тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд мөн тус тус үүрэг болгосон байна.

Эмхэтгэлийн мөн дугаарт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүхийн ёс зүйн хорооны даргыг томилох тухай, “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж байх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улс Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Эх орондоо зохион байгуулах эрхийг хүлээн авсан түүхэн үйл явдал болох жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэж байхыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон бөгөөд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Ази Европын Дээд түвшний уулзалт болон “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж өнгөрүүлэхтэй холбоотой төр, иргэд, уран бүтээлчид, олон нийтийн санал санаачилгыг дэмжих, улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээрх Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.