Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 1 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны анхны дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Мөн Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Дипломат дээд цол олгох тухай, Цэргийн дээд цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий албан хаагчдад дипломат дээд цол олгожээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер-техник эрхэлсэн орлогч, Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн орлогч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарт Цэргийн дээд цол олгосон байна. Эдгээр зарлигийг хууль тогтоомжийн эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд Гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолууд нийтлэгдсэн байна.

Засгийн газрын тогтоолоор бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтөнийг гемодиализ эмчилгээгээр тасралтгүй хангаж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тавигдах шаардлагыг хангасан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар уг эмчилгээг хийлгэх тухай Эрүүл мэндийн яамны саналыг дэмжин, Гемодиализ-бөөр орлуулах эмчилгээний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгосон байна.

Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтын “30-50м2 хүртэлх” гэснийг “70м2 хүртэлх” гэж өөрчилж, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 360 айлын орон сууцыг хавсралтад заасны дагуу төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухай, Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.