ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.04.30-05.04/

  2018-05-07 09:42  266

 


Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелийг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв. 2018.04.30 http://www.parliament.mn/n/kpeo


Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцав. 2018.04.30 http://www.parliament.mn/n/mfeo


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхим) хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. 2018.04.30 http://www.parliament.mn/n/k3eo


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зарим гишүүд Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвд ажиллав. 2018.04.30 http://www.parliament.mn/n/m3eo


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2018.04.30 http://www.parliament.mn/n/m7eo


УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Жэйсон Аллфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад гүйцэтгэх захирлын зөвлөх Варик Вайт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Д.Нгүен нар оролцсон юм. 2018.04.30 http://www.parliament.mn/n/cbeo


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Баянхонгор аймгийн Политехникийн коллеж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  үйл ажиллагаа, ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар багш, ажилтнуудтай санал солилцлоо. 2018.04.30 http://www.parliament.mn/n/c3eo


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.05.01 http://www.parliament.mn/n/pteo


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн  Цахим бодлогын түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, УИХ-ын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахыг дэмжив. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулав. 2018.05.01 http://www.parliament.mn/n/ppeo


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. 2018.05.02 http://www.parliament.mn/n/xjeo


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулж “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 2018.05.02 http://www.parliament.mn/n/p7eo


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, бүрэлдэхүүнд багтах гишүүдийг намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн тогтлоо. 2018.05.02 http://www.parliament.mn/n/qieo


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018.05.02 http://www.parliament.mn/n/qbeo


Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцлаа. 2018.05.02 http://www.parliament.mn/n/xteo


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг танилцуулав. Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан танилцуулав. Мөн өдрийн хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Дараа нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжив. 2018.05.02 http://www.parliament.mn/n/xpeo


Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүд болон аймаг, орон нутгаас төлөөлөн ирсэн 90 гаруй сувилагч оролцов. 2018.05.02 http://www.parliament.mn/n/qjeo


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Үргэлжлүүлэн  Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2018.05.02 http://www.parliament.mn/n/qteo


УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. 2018.05.02 http://www.parliament.mn/n/qfeo


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар эхлэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Дараа нь Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг тус тус хийв. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, УИХ-ын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахаар болов 2018.05.03 http://www.parliament.mn/n/opeo


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.05.04 http://www.parliament.mn/n/tpeo


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. асгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийсэн юм. 2018.05.04 http://www.parliament.mn/n/tjeo


УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ. 2018.05.04 http://www.parliament.mn/n/1feo


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


  2018-05-07 09:39  266