НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  2014-02-13 00:00  314

Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 2014 оны 02 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгууудад ажиллаж байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахлан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгалын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, халамж үйлчилгээний төв, соёл, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон эцэг эхийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулж байна. Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон тус Байнгын хороогоор хэлэлцэж байгаа болон батлагдсан хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээллийг өгч, аймаг, орон нутгийн тулгамдсан асуудлаар харилцан санал бодлоо солилцоно.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны яамдын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


  2016-09-22 08:30  314