Цэс

Холбоо барих

МУЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хуралдав.

Хуралдаанаар ажлын дэд хэсгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн (2013 оны байдлаар) талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, А.Бакей, С.Дэмбэрэл, Г.Уянга нар хуралдаанд оролцон саналаа хэлж, ажлын дэд хэсэгт холбогдох зөвлөмжийг өгч, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр шийдвэрлэсэн болно.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл