Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолох хуралдаан боллоо

  2019-08-05 17:33  283

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай  Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр  Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын дэд хэсгийн ахлагч нар Томъёоллын ажлын дэд хэсэгтэй хамтран өнөөдөр (2019.08.05) хуралдлаа.   

Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолохоор ийнхүү хамтран хуралдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


  2019-08-05 17:32  283