ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.04.09-13/

  2018-04-16 09:07  505

 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.10 http://www.parliament.mn/n/ujey


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна. 2018.04.10 http://www.parliament.mn/n/uiey


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтов. Дараа нь Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018.04.06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулав. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн гишүүд санал нэгдсэн байна. 2018.04.10 http://www.parliament.mn/n/u3ey


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2018.04.10 http://www.parliament.mn/n/wpey


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжлээ. 2018.04.10 http://www.parliament.mn/n/wtey


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Дараа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. 2018.04.11 http://www.parliament.mn/n/ibey


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. 2018.04.11 http://www.parliament.mn/n/w7ey


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээ болов. Хуралдаанаар үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. 2018.04.11 http://www.parliament.mn/n/ijey


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь болон тус бүлгийн зарим гишүүд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2018.04.12 http://www.parliament.mn/n/s3ey


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилсан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй тус улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2018.04.12  http://www.parliament.mn/n/sjey


 Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Дараа нь Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэн баталлаа. Үргэлжлүүлэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2018.04.12   http://www.parliament.mn/n/stey

  

Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний академиас зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил-иргэдийн оролцоо” сэдэвт наймдугаар зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцож, төрийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтээс танилцууллаа. 2018.04.13 http://www.parliament.mn/n/z3ey


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Тогтоолын төслийн танилцуулгад “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлагатай байна. 2018.04.13 http://www.parliament.mn/n/abey


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.13 http://www.parliament.mn/n/z7ey


УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна. Өргөн барьсан хуулийн төсөлтэй дараах линкээр танилцаж санал өгөх боломжтой. http://forum.parliament.mn/projects/319

 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа. 2018.04.13 http://www.parliament.mn/n/atey


Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсов. 2018.04.13 http://www.parliament.mn/n/apey

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 


  2018-04-16 08:50  505