Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 557

Хууль, эрх зүйн хэлтэс нь Улсын Их Хурал, Хороо, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдлийг хянах, эрх зүйн шинжилгээ хийх, төслийг хэлэлцэн батлах үйл ажиллагааны бэлтгэл хангах, хэлэлцүүлэх, батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг бэлтгэх, албажуулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан, цахим сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.1.Эрх зүйн шинжилгээний алба

Эрх зүйн шинжилгээний алба нь хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдэл хянах, төслийн хэлэлцүүлгийн шатанд найруулгын засвар хийх, хянах, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмж /эрх зүйн дүгнэлт/ гаргах, Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжийн  нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах, системчлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл холбогдох хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, зөрчлийг арилгах талаар зөвлөгөө өгөх;

2/өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуультай нийцэж байгаа эсэхэд хууль зүйн зөвлөмж бичгээр гаргаж, холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд тайлбар хийх;

3/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон холбогдох хуулийн заалттай зөрчилтэй гэж үзвэл, эсхүл төслийн заалтууд хоорондоо зөрчилтэй байвал түүнийг арилгах талаар саналаа Байнгын хороонд хүргүүлэх;

4/баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянан, томьёолол, үг хэллэгийг жигдэлж, хууль зүйн бичлэгийн техникт нийцүүлэн засвар, өөрчлөлтийг зохих хууль тогтоомж, журам, зааврын дагуу хийх;

      5/Байнгын хороодын ажлын албанаас боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын төслийг хянах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж эцэслэх;

      6/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх "Хуралдаан удирдах дараалал" бэлтгэж, хуралдаан даргалагчид өгөх;

      7/Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн нэгдсэн сан бүрдүүлэх, шинэчлэх;

8/Батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг ангилах, системчлэх ажлыг хийх;

9/Улсын Их Хурлын гишүүдэд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн лавлагаа, мэдээллээр үйлчлэх.

1.2.Байнгын хороодын ажлын алба

      Байнгын хороодын ажлын алба нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх,  батлах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, батлагдсан хуулийн эцсийн найруулгыг бэлтгэж  танилцуулах, ёсчлуулах ажлыг зохион байгуулах, хорооны ажлын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлагаар хангах, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдлийг судлан шийдвэрлэх, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, Хороо, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

2/гишүүдээс хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хууль санаачлагчийн гаргасан үзэл баримтлалыг үндэслэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хэлбэржүүлэх;

3/Улсын Их Хурлын даргын захирамж болон Хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хуралдааны дууны бичлэгийг дууны /аудио/ хэлбэрээр төвлөрүүлж цахим сан үүсгэх, гишүүний хэлсэн үг, санал, саналын томьёоллыг хэсэгчлэн буулгаж өгөх, хуралдааны товч тэмдэглэл хөтлөн албажуулах, ажлын хэсгийн танилцуулга бэлтгэх;

4/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг Хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар санал, дүгнэлт, танилцуулгын төсөл боловсруулах, албажуулах;

5/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Үндсэн хууль болон бусад хуульд, түүнчлэн хууль зүйн нэр томьёо, хэл зүйн шаардлагад нийцүүлэн бэлтгэх;

            6/анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэх;

7/батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж эцсийн найруулгыг бэлтгэж, холбогдох албан тушаалтнаар баталгаажуулан нэгдсэн хуралдаанд танилцуулах;

8/эцсийн найруулга танилцуулахад зөвшөөрөгдсөн найруулгын засварыг төслийн эцсийн хувилбарт тусгаж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг ёсчлох хувийг бэлтгэж, холбогдох албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж, баталгаажуулах;

9/батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэргийг зохих журмын дагуу бүрдүүлж, архивт шилжүүлэх;

10/Хорооны хуралдаан даргалагчид “Хуралдаан удирдах дараалал” бэлтгэн өгөх ба хууль, дэгийн асуудлаар зөвлөх;

11/Хорооноос өгсөн чиглэлийн дагуу хорооны нээлттэй сонсгол хийх, хуулийн төслийг хэвлэлд нийтлүүлж санал авах ажлыг зохион байгуулах, иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэн танилцуулж, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

12/Хорооны бичиг хэргийг зохих журмын дагуу үнэн зөв, эмх цэгцтэй эрхлэн хөтлөх, дотоод ажлын зохион байгуулалтыг хангах; 

13/Хорооны ажлын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, өдөр тутмын удирдлагаар хангаж, Тамгын газрын холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах;

14/Хорооноос гарах шийдвэрийн төслийг боловсруулж батлуулах;

15/Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг бүртгэн авч, Хорооны даргад танилцуулан шийдвэрлүүлэх;

16/Хорооны үйл ажиллагааны тайлан, мэдээ болон баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаарх статистик мэдээг гаргах, зохих журмын дагуу албажуулж Тамгын газрын холбогдох нэгжид хүргэх;

17/Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл ажлыг зохион байгуулах;

18/“Хороо, ажлын хэсэг болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны хуваарь”-ийн төслийг урьдчилан гаргаж, Тамгын газрын удирдлагад танилцуулж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангах;

19/Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл боловсруулах;

20/Өргөдлийн байнгын хорооны ажлын алба нь иргэдийн өргөдлийн дагуу тодорхой чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулах, асуулга явуулах, судалгаа, тайлан зэргийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, мэдээллийг нь сонсох, Улсын Их Хуралд ирсэн нийт өргөдлийг агуулгаар нь ангилах, судлах, дүн шинжилгээ хийх, холбогдох этгээдээс тайлбар авах, өргөдлийг шийдвэрлэх, дүн мэдээ гаргах, танилцуулах, Хороогоор хэлэлцэх бэлтгэл ажлыг хангах, Хорооны цахим хуудсыг тогтмол ажиллуулах;

         21/Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох захирамж, тайлбарын төслийг боловсруулах, эцэслэсэн тайлбарыг танилцуулж, албажуулах, томилогдсон гишүүнийг холбогдох мэдээллээр хангах;

   22/Хороо болон ажлын хэсгийн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг Хуралдаан зохион байгуулах хэлтэс, нам, эвслийн бүлэг, гишүүний зөвлөх, туслахтай хамтран зохион байгуулах;

            23/холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нийтийн сонсголыг зохион байгуулах;

24/Хороонд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх.


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов