Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 321

Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултын хариуг чуулганы нэгдсэн хуралдаан Хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурлын гишүүн, Хороо, Тамгын газрын удирдлагын захиалгаар лавлагаа мэдээлэл бэлтгэх, харьцуулсан судалгааг холбогдох журмын дагуу гүйцэтгэх, Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.Хяналт шинжилгээ, үнэлгээний алба

 Хяналт шинжилгээ, үнэлгээний алба нь Улсын Их Хурал, Хорооноос өгсөн чиглэлийн дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, дүн шинжилгээ хийх, асуулт, асуулгын хариуг чуулганаар хэлэлцүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, чуулганы нэгдсэн болон Хорооны хуралдаанаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэх ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагад өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, Хороо, ажлын хэсэг, гишүүдэд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

2/Улсын Их Хурал, Хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлыг төлөвлөж, гүйцэтгэлийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, холбогдох байгууллагад өгөх чиглэл, санал дүгнэлт, зөвлөмжийн төсөл боловсруулж хүргүүлэх;

3/Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газарт тавих асуулт, асуулгын төсөл бэлтгэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, тэдгээрийн хариуг нэгдсэн болон Хорооны хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулах;

4/Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл болон Засгийн газрын гишүүдийн тайланг Хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5/Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хуралд сонсох ажлыг хариуцан зохион байгуулах;

6/Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх ажлыг холбогдох Байнгын хороотой хамтран зохион байгуулах;

7/Улсын Их Хурлын болон Хорооны тогтоол, тэмдэглэлээр Засгийн газар бусад байгууллагад өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг улирал тутам гаргаж, холбогдох судалгаа, дүгнэлтийн хамт холбогдох Хороонд танилцуулах;

8/Хороотой хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

9/хууль тогтоомжийн хэрэгжилтийн эерэг, сөрөг үр дагаврын талаархи хяналт шинжилгээний дүнг хууль санаачлагчид мэдээлэх;

10/хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурлаар жилд нэг удаа хэлэлцүүлэх болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах.

3.2.Судалгаа, мэдээлэл, лавлагааны алба

Судалгаа, мэдээлэл, лавлагааны алба нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон хууль тогтоомжийн талаар мэдээлэл, лавлагаа бэлтгэх, харьцуулсан судалгаа хийх, санал оруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, шинэчлэх, бодлогын судалгаа хийх ажлыг зохион байгуулах, үр дүнг хүргүүлэх, парламентын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, парламентын судлалыг хөгжүүлэхэд оролцох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танилцуулга, парламентын түүхэн товчооныг эмхэтгэн гаргах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудал болон төсөлтэй холбогдсон мэдээлэл, лавлагаа бэлтгэх;

2/Улсын Их Хурлын гишүүд, Хороо, Тамгын газрын удирдлагын захиалгаар лавлагаа, мэдээлэл бэлтгэх, харьцуулсан судалгааг холбогдох журмын дагуу гүйцэтгэх;  

3/нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон бодлого, хууль, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай асуудлаар судалгааны сэдэв гаргаж, төлөвлөгөөт судалгааны ажлыг зохион байгуулж, анализ хийх;

4/судалгааны салбар, чиглэлүүдээр суурь судалгаа, статистик мэдээлэл, хууль эрх зүй, бодлогын баримт бичиг, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;

           

5/олон улсын байгууллагуудын судалгааны мэдээллийг төвлөрүүлэх, дэлхийн болон бүс нутгийн судалгааны мэдээллээр хангах;

6/судалгааны ажлын шаардлагаар мэргэжлийн эксперт, зөвлөхүүдийг гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, бусад судалгааны байгууллагатай хамтран ажиллах;

7/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы баримт бичгийг холбогдох журмын дагуу Тамгын газрын хэлтэс, албадаас гаргуулан авч чуулган бүрийн дараа нэгдсэн танилцуулга гаргах;

8/судалгааны тайлан, жагсаалт, товч танилцуулгыг цахим хуудсанд тогтмол байршуулж, шинэчлэх, судалгааны ажлын мэдээллийн сан бүрдүүлж, цуврал эмхэтгэл хэвлүүлэх, олон нийтэд зориулсан гарын авлага, ном товхимлыг гаргах;

9/эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулах, судлаачдыг оролцуулах;

10/парламентын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах, парламентын судлалыг хөгжүүлэх;

11/парламентын хөгжлийн асуудлаар сургалт зохион байгуулах, парламентын түүхэн товчоон, ном товхимол гаргах.

3.3.Төсвийн шинжилгээний алба

Төсвийн шинжилгээний алба нь төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг хянаж, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай бол тооцоо, судалгаанд үндэслэсэн санал боловсруулах;

2/Хороодод харьяалагдах тухайн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зардлыг эдийн засгийн ангиллаар нь гаргаж, дэлгэрэнгүй судалгаа, тооцоо, танилцуулга бэлтгэх;

3/тухайн жилийн төсвийн тухай хуулийн хэрэгжилт, мөнгөний бодлого, төсвийн зарлага, төсвийн хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээллээр тогтмол хангах;

4/төсвийн орлого, зарлага, гүйцэтгэлд хяналт тавих, тооцоо судалгаа гаргах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж, танилцуулах;

5/тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа талаар санал, дүгнэлт гаргах;

6/төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа талаар санал, дүгнэлт гаргах;

7/төсвийн төсөл, холбогдох бусад баримт бичигт бодлогын зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах;

8/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөлд хавсаргасан зардлын тооцоонд дүн шинжилгээ хийх;

9/төсвийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийх, орлого, зарлагын төрөл тус бүрээр динамик судалгаа хийх, прогноз таамаглал дэвшүүлэх, бодлогын хувилбаруудыг гаргах;

10/төсвийн хэлэлцүүлгийн үед Тусгай хяналтын дэд хороо Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу холбогдох төсвийн хэлэлцүүлэг явуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх. 


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов