Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 285

Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс мэдээллийн технологид суурилсан бүх төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, программ, техник хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.


6.1.Программ хангамжийн алба

 

Программ хангамжийн алба нь Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг зохих түвшинд хангах, компьютерийн сүлжээ болон түүнд суурилсан бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Хороодын хуралдааны системүүдийн программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах;

2/Тамгын газрын программ хангамжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хэвийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлтийг гүйцэтгэх, хөгжүүлэх;

3/хэрэглээний программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

4/Улсын Их Хурал, Тамгын газарт ашиглагдаж байгаа мэдээллийн системүүдийг нэгдсэн стандарт, удирдлагаар хангах, мэдээллийн автоматжуулсан системийг төлөвшүүлэх, түүний шинэчлэлт болон мэдээллийн урсгал /орц, гарц/-д хяналт тавих, боловсронгуй болгох;

5/Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оруулах мэдээлэлд цаг хугацаа, стандарт, форматын талаас нь хяналт тавих, дэд цахим хуудас хариуцсан ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

6/интернэт болон компьютерийн сүлжээний үйлчилгээ үзүүлэх, сүлжээний удирдлагын систем, сервер компьютерийн ашиглалт, тохируулга, сүлжээний дэд бүтэц, зохион байгуулалт, өргөтгөл шинэчлэлийг хариуцан гүйцэтгэх, мэдээлэл дамжуулах тогтолцоо, сүлжээний аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг зохих түвшинд хангаж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

7/Улсын Их Хурлын цахим хуудсууд, тэдгээрийн дизайн, бүтэц, мэдээллийн агуулга, программчлалын технологи, шинэчлэл, баяжуулалтад тавигдах мэдээллүүдийн стандартыг тогтоон мөрдүүлэх.

6.2.Техник хангамжийн алба

 

Техник хангамжийн алба нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимын дуу-дүрс, орчуулга, дүрст хурлын системүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах болон Улсын Их Хурал, түүний Тамгын газрын техник хангамжийн хэвийн ажиллагааг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Хороодын хуралдааны танхимын дуу-дүрсний, орчуулга, дүрст хурлын системүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах;

2/Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ашиглагдаж байгаа техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;

3/техник хэрэгслийг хуваарилах, түүний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагатай техник хэрэгслийг засварлах, ашиглалтаас хасах, сэлбэг, материалын техник үзүүлэлтийг тодорхойлж, нийлүүлэгчдийн талаархи товч мэдээллийг гаргаж өгөх, норм тогтоож мөрдөх асуудлыг холбогдох зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй хамтран зохион байгуулах;

4/Улсын Их Хурал, түүний Тамгын газрын компьютерийн сүлжээ, дотоод сувгийн телесүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах;

5/Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсгийн хуралдааны дүрс, дууны бичлэгийг чанарын өндөр түвшинд бэлтгэж архивт шилжүүлэн өгөх;

6/Тамгын газрын дэргэд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний техник хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах.


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов