Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 222

Хуралдаан зохион байгуулах хэлтэс нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг хэвийн явуулахад зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хуралдааны тэмдэглэлийг хөтлөх, албажуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.Хуралдаан зохион байгуулах алба

            Хуралдаан зохион байгуулах алба нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

 

            1/Улсын Их Хурлын нэгдсэн болон Хорооны хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг нам, эвслийн бүлэг, гишүүдийн зөвлөх, туслахтай хамтран зохион байгуулах;

 

2/Улсын Их Хурлын гишүүдийн болон нэгдсэн хуралдааны ирцийн мэдээг гаргах;

3/хуралдааны танхимд дэг сахиулах; 

4/Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа, дүнгийн талаар холбогдох мэдээ, танилцуулга гаргах;

                       

5/Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах;

 

6/Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлын материал, төсөл, Байнгын хорооны санал дүгнэлт, танилцуулга болон бусад баримт бичиг тараагдсан эсэх, ажлын хэсгийн гишүүдийг ирүүлсэн эсэх, илтгэгч байгаа эсэхийг хянах;

7/нэгдсэн хуралдааны үед яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн төсөл, бусад баримт бичгийг нэгдсэн хуралдааны танхимд гишүүдэд тараах ажлыг зохион байгуулах;

 

8/хуралдааны танхимын цэвэрлэгээ, үйлчилгээ, гэрэлтүүлэг, дулаан, чийгшилт, агааржуулалт болон холбоо, санал хураалтын системийн техник хэрэгслийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих.

2.2.Протоколын алба

            Протоколын алба нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Хорооны хуралдааны явцын тэмдэглэл хөтлөх, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгах, хэвлэн гаргах чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

 

1/Улсын Их Хурлын нэгдсэн болон Хорооны хуралдааны явцын товч тэмдэглэлийг хөтөлж, дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгах, хэвлэн гаргах;

                       

2/Улсын Их Хурлын нэгдсэн болон Хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг Улсын Их Хурлын цахим хуудас болон дотоод сүлжээнд тухай бүр нь байрлуулах;

 

3/Улсын Их Хурлын нэгдсэн болон Хорооны хуралдааны товч болон дэлгэрэнгүй тэмдэглэлийг нийлэх, хянаж баталгаажуулах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж, зохих журмын дагуу архивт шилжүүлэх;

           

4/Шаардлагатай тохиолдолд Тамгын газрын удирдлага, хэлтсийн даргаас өгсөн үүргийн дагуу холбогдох бусад тэмдэглэлийг дууны бичлэгээс буулган бичиж өгөх. 

Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов