Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.04.19-23/

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2021.04.20 http://parliament.mn/n/aasyn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайҮндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2021.04.20 http://parliament.mn/n/awsyn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2021.04.20 http://parliament.mn/n/ahsyn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээДараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Дамдинням нарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахыг гишүүдийн олонх дэмжив. 


Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайҮндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухайУлсын Их Хурлын тогтоолыг батлахыг дэмжив. 2021.04.22 http://parliament.mn/n/3hsyn

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн тав дахь удаагийн хурал цахимаар боллоо. Энэ удаагийн хурлаар Ажлын хэсэгт танилцуулах Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэв. 2021.04.22 http://parliament.mn/n/3wsyn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. 2021.04.22 http://parliament.mn/n/3csyn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. 2021.04.22 http://parliament.mn/n/3asyn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2021.04.23 http://parliament.mn/n/4ysyn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, Засгийн газраас хаврын тариалалттай холбогдуулан боловсруулж өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.  2021.04.23 http://parliament.mn/n/4csyn 

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав. Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталлаа. 2021.04.23 http://parliament.mn/n/4osyn

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар хэвлэлийн хурал хийлгэж, Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар мэдээлэл өгөв. 2021.04.23 http://parliament.mn/n/5esyn

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хурал цахимаар боллоо. 2021.04.23 http://parliament.mn/n/4hsyn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл