Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-06-19 09:06 Уншсан: 149


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хатагтай Ашлэй Элизабет Вэйлэн тэргүүтэй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.06.12

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. 2017.06.12

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зурав. 2017.06.14

УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо” сэдэвт цуврал сургалтыг Төрийн ордонд зохион байгуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ. 2017.06.15

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ. 2017.06.15

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүлэв. 2017.06.15

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк  байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ. 2017.06.15

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Үүсгэсэн: 2017-06-19 09:06

Хуралдааны тов