Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 29 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын зарим тогтоолыг нийтэллээ. Тэдгээрээр,Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширын Номтойбаярыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилжээ.

 Түүнээс гадна Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, Үндэсний статистикийн хорооны даргыг тус тус томилох тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

 Мөн Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоолыг нийтлэв.Улсын Их Хурал Тусгай хяналтын, Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн зарлагын хяналтын, Хүний эрхийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороод байх бөгөөд тэдгээр нь тус бүр 5-аас 9 гишүүнтэй байх ажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай Улсын Их Хурлын тогтоолоос гадна Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор тус нийгэмлэгтэй гэрээ байгуулан  ажиллахыг, Монголын улаан загалмай нийгэмлэгээр Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг  гүйцэтгүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан  ажиллахыг, аймаг, дүүргийн Засаг дарга нарт, зөвлөлийн ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг холбогдох албан тушаалтанд тус тус даалгажээ.

Түүнчлэн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж,  төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан тайлагнаж байхыг, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг  холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл