Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын дэд хэсэг хуралдлаа.

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордны “В” танхимд хуралдлаа. 
Хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ажлын дэд хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр удирдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи ажлыг танилцуулж, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг шинэчилж 18 чиглэлээр нийгмийн салбар бүрт ажиллаж байгаа нийгмийн ажилтны эрх зүйн байдал, ажлын байрны зураглал, ажиллаж буй нөхцлийн талаар судалгаа хийхээр тогтлоо. Судалгааны дүнд үндэслэн ажлын хэсэг Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэн боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах болно. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл