Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр

  2017-10-27 16:27   847
Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.

  2017-10-27 16:27   847