Цэс

Холбоо барих

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) болон “Иргэдийн ороцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” (MON-13/102) төслийн нягтлан бодогч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Төслийн нягтлан бодогчид дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн эзэмшсэн байх;
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;
  • Англи хэлний ярианы болон мэргэжлийн зохих мэдлэгтэй байх;
  • Хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх;
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар; 
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн дэвтэр/-ын хуулбар;
  • Өмнөх болон одоогийн /ажиллаж байгаа бол/ ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт;
  • Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт.  

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон өргөдөл гаргагчтай холбоо барьж, ажлын даалгаврыг хүргүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 5-р сарын 15-ны 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон – 477 тоот өрөө.

Хандах ажилтан Б.Энхмаа Утас: (51) 264787

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл