Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 34 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталсан байна.

Журамд, тамхины үйлдвэрлэлд болон тамхи импортлогчид ямар шаардлага тавигдах, тамхины үйлдвэрлэл, импорт болон тамхины худалдаа, үйлчилгээнд хяналт хэрхэн тавих,түүнчлэн тамхины хяналтад оролцогч төрийн байгууллагууд ямар байдлаар мэдээллээ солилцож, мэдээллийн сан бүрдүүлэх, зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг журамлажээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



2013 оны 9 дүгээр сарын 9
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл