Цэс

Холбоо барих

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэсэг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордны хуралдааны “А” танхимд хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Батхүү, Н.Батцэрэг, Сү.Батболд, Б.Гарамгайбаатар Д.Эрдэнэбат нар болон ажлын дэд хэсгийн 13 гишүүн оролцлоо. Ажлын дэд хэсгийн ахлагч Үндэсниий хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн харьцуулсан шинжилгээ, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үнэлгээний талаарх судлаачдын багийн хийсэн ажлаар мэдээлэл хийж, холбогдох гарын авлагыг ажлын хэсгийн гишүүдэд тараалаа.

Судлаачдын багийн хийсэн ажлыг Улсын Их Хурлын гишүүдээс сайшаасан бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн судлаачдын багийн тайланг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан ажлын хэсэгт танилцуулахаар бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүдээс ажлын дэд хэсэгт яамдыг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд тус бүрдээ 2015 оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан өөрсдийн эрхлэх асуудлын чиглэлээр цаашид хэрхэн ажиллах тухайгаа ажлын хэсгийн хүрээнд холбогдох мэдээлэл бэлтгэж ирж ажлын хэсэгт танилцуулах үүрэг өгөв.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл