Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 10 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 10 дахь дугаарт Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтад хуулийн 201 төсөл, УИХ-ын тогтоолын 12 төсөл багтжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй аж. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газарт дээрх тогтоолоор үүрэг болгосон байна.

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний аян өрнүүлэх тухай, Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлж, “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлэх үйл ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяар өрнүүлэхээр Үндэсний аян өрнүүлэх тухай тогтоолд тусгажээ.

Мөн Авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хавсралтын хамт нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл