Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан Унгар Улсын Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүнтэй уулзав

УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан өнөөдөр (2017.05.23) Унгар Улсын Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка Др.Домонкош-Дьюгэтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан уулзалтын эхэнд хатагтай Рэка Др.Домонкош-Дьюгэг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байгаа ч эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлага бий гэлээ. 2016 онд хоёр орны хооронд хийгдсэн худалдаа ердөө 8 сая ам.доллароор хэмжигдсэн нь чамлалттай үзүүлэлт гэдгийг дурдаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлэв.

Түүнчлэн хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан айлчлалууд чухал гэдгийг онцолсон. Мөн Унгарт Монголын соёлын өдрүүдийг, Монголд Унгарын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулах чиглэлд Унгарын Элчин сайдын яам анхаарлаа хандуулахыг хүслээ.

Хатагтай Рэка Др.Домонкош-Дьюгэ гишүүний тавьсан саналыг цааш нь уламжилья гээд Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд харилцан айлчлалыг нэмэгдүүлэхэд хичээн ажиллах болно гэв.

Тэрбээр, хоёр орны ард түмний харилцааг ойртуулах, харилцан итгэлцлийг бий болгох ажил хийгдэж байгааг дуулгаж, ирэх 8 дугаар сарын 20-ны өдөр Унгарт “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулагдах гэж буйг дуулгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл