Цэс

Холбоо барих

ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.03) хуралдаан 16 цаг 29 минутад гишүүдийн ирц 55.6 хувьтай бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


    Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга танилцуулав. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэн, хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан болохыг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл