Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүдэд зориулсан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь сэдэвт мэдээлэл, сургалт боллоо

Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын гишүүдэд зориулан “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдэвт цахим мэдээлэл, сургалтыг Авилгатай тэмцэх газартай хамтран  өнөөдөр  /2021.01.18/ зохион байгууллаа.

 

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ц.Цогтсайхан үг хэллээ.  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Сургалтын үеэр илтгэгчид  Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдааны талаар жишээ баримттай тайлбарлаж өгөв. Тухайлбал, хадгаламжийн болон цалингийн мөнгөн дүнгээ бичихдээ нэгжийн оронг сайтар нягтлах, өндөр үнэ бүхий эд зүйлээ мэдүүлэхдээ эх үүсвэр, баримт нотолгоог заавал дурдах зэрэг асуудлыг анхаарахыг зөвлөв.

 

Сургалтад оролцогчид ХАСХОМ гаргахад анхаарах асуудлуудын талаар холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл