Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их хурлын гишүүн, АБГБ-ын Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын УТЗЗ-ийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2019.05.31/ Монгол Улсын Их хурлын гишүүн, АБГБ-ын Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын УТЗЗ-ийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам гүнзгийрч, стратегийн түншлэлийн харилцаа тогтоон, хөгжиж байгаад баяртай байгааг уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэмдэглэлээ. Мөн Монгол Улс БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн  “Бүс ба Зам” санаачлагыг эхнээс нь дэмжиж ирсэн. Энэ хүрээнд “Монгол-Орос-Хятадын эдтийн засгийн коридор”-ыг хэрэгжүүлэх, үүнд тусгагдсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр манай талаас хүчин чармайлт гарган ажиллахыг онцоллоо.

БНХАУ-ын УТЗЗ-ийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэй “Бүс ба Зам” санаачлагыг улс орнууд таатай хүлээн авч байгаа. Цаашид уг санаачлагыг улс орнуудад харилцан ашигтай, үр дүнд хүргэхийн тулд хэрхэн ажиллах, ямар гарц шийдэл, санаачлага байгаа тухайд судалгаа хийх нь энэ удаагийн айлчлалын нэг зорилго гэдгийг уулзалтын эхэнд онцолсон юм. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл бэлэн болж нааштай шийдвэр гарч байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд талууд Эрээн-Замын үүдийн хилийн боомтод гардаг асуудлууд болоод түүнийг хоёр талаас хэрхэн шийдвэрлэх, ямар ажлуудыг талууд хийх боломжтой тухай санал солилцсон юм. Мөн БНХАУ-ын хувьд манай бизнесийн салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Иймээс бизнесийн эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд идэвх санаачлага гаргана хэмээн найдаж байна гэж БНХАУ-ын УТЗЗ-ийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэй уулзалтын төгсгөлд тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл