Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 19 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Мөн Түр хороо байгуулах тухай, Түр хорооны даргыг сонгох тухай, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай, Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай, Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

УИХ-ын тогтоолоор Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгосон байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилсон байна.

Түүнчлэн УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар нарыг тус тус сонгожээ.

Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн нарыг тус тус улируулан сонгож, УИХ-ын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын, УИХ-ын гишүүн Дорждамбын Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах тухай, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл