Цэс

Холбоо барих

Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоосон Тогтоол баталлаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Тогтоолоор:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг (Ө.Энхтүвшин), Төрийн байгуулалтын байнгын хороо (С.Бямбацогт), Улсын Их Хурлын Тамгын газар (Л.Өлзийсайхан)-т тус тус даалгасан байна. 

Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд даалгалаа. 

                                        УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл