Цэс

Холбоо барих

Я.Санжмятав: Монголоос дэлхийн шатрын аварга төрүүлэх ирээдүйг харж, ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга,  Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятавын ивээлд манай оронд анх удаагаа Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа.

Нийт есөн өрөг тоглох тус  тэмцээний  долоо дахь өрөг өнөөдөр (2018.08.23) боллоо.


Тус тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга,  Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав өнөөдөр тэмцээний явц дундуур өгсөн мэдээлэлдээ,


-Азийн шатрын холбоо, Дэлхийн шатрын холбоо хуралдаж манай улсад Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгсөн. Хагас жил орчмын хугацаанд тэмцээний бэлтгэл ажлыг хангалаа.

Энэ том тэмцээний далбаан дор шатрын спортыг хөгжүүлэх зорилго агуулж “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” гэсэн гурван тэмцээнийг хамтад нь явуулж байна.

Үндсэн тэмцээн буюу Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн манай олон тамирчдад чансаагаа нэмэгдүүлэх, медаль авах, бусад орны тамирчидтай харилцан туршлага суралцах таатай боломжийг олгож байгаа.

Энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар бид Дэлхийн шатрын холбоонд саналаа тавиад ирэх жил Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо авах, түүнчлэн 2022, 2024 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ч Монголд хийх боломж бүрдэнэ. Тэр үед Монголоос дэлхийн аварга төрүүлэх цагаан амбицтай, тийм ирээдүйг харж, ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр мөн, ялангуяа 10-12 хүртэлх насны монгол хүүхдүүд тивдээ төдийгүй дэлхийд цахиур хагалаад эхэлсэн учир төр засгаас энэ спортод системтэй дэмжлэг үзүүлж, эрчээ алдахгүй бэлтгэлтэй байвал дэлхийн аварга Монголоос төрөх боломж байна гэв.

Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизстан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг Ази тивийн 11 орны 62 тамирчин оролцож байгаа юм.   

Тэмцээний ерөнхий шүүгч, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч, дасгалжуулагч Jamie Kenmure,


-Монгол Улс олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг болсон. Тийм учраас Азийн шилдэг зохион байгуулагч гэдэг шагналыг авсан болов уу. Монгол Улсад шатрын спорт амжилттай хөгжиж байна. Тэмцээний зохион байгуулалт, тамирчдын чанар чансаа сайжирсан байгааг Монголд ирэх болгондоо хардаг.  Ийм амжилттай хөгжихөд төрийн төдийгүй хувийн хэвшлийн дэмжлэг чухал байдаг гэж ойлгосон хэмээв.

Тэмцээний талаар тус тэмцээний ерөнхий шүүгчийн орлогч шүүгч, олон улсын шүүгч ГОюунчимэг,


-Энэ тэмцээн нь амжилттай тоглосон тамирчин их мастерын норм хангаж, олон улсын цол авах өндөр зэрэглэлтэй. Хамгийн бага нь найман настай тамирчин оролцож байна. Манай өсвөрийн шатарчид дэлхийд дээгүүр өрсөлддөг. 14-өөс дээш насанд өрсөлдөх чадвар буурч ирдэг учир эх орондоо энэ тэмцээнийг бодлогоор зохион байгуулж байгаад таатай байна гэлээ.


Энэтхэг улсын багийн ахлагч, олон улсын мастер Prasad Devaki, нэг эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчинтай ирсэн бөгөөд дөрвөн тамирчин өнөөдрийг хүртэл амжилттай тоглож байгааг хэллээ.


Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар,

-Оюуны спортыг хөгжүүлэхэд өндөр түвшинд дэмжиж ажилладаг хууль тогтоох дээд байгууллагын удирдлага, гишүүдэд  талархал илэрхийлсэн.

Азийн залуучуудын аварга шалгаруулах энэхүү тэмцээний хүрээнд болж буй ”Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгаас ирж оролцож байгаа “Босоо бэрс” шатрын клубын дасгалжуулагч, ахмад тамирчн, Д.Лхагважав “Энэ том тэмцээнийг дэргэдээс нь үзэж байгаадаа насаараа шатар хөөсөн өвгөн багшийн хувьд их баяртай байна. Миний бяцхан шавь Батцоожийн Амина Дэлхийн шатрын холбооны том хурлаар орж, их мастер болсонд бүр ч их баяртай байгаа. Шавь маань энэ тэмцээнд өрсөлдөж байна хэмээлээ.



Энэ сарын 26-нд тэмцээн өндөрлөж, хаалтаа хийх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл