Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна

  2014-03-11 00:00  263
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого” нээлттэй хэлэлцүүлэгийг Төрийн ордонд 2014 оны 01 дүгээр сарын 21-ны мягмар гаригт амжилттай зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлгийн хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд эм хамгамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2014.03.11/ “IVCO” Тарилгын шингэний үйлдвэр, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

  2016-09-22 08:38  263