Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордоны 334 тоот өрөөнд 13.00 цагт хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Д.Лүндээжанцан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо. Тус хуралдаанаар ажлын дэд хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

            Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл