Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-11:00 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдаж, дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хуралдааныг удирдав. Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн болох Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, мөн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Ганбаатар, Батлан хамгаалах яамны Хуулийн тасгийн дарга Г.Энхболд нарын албаны хүмүүс оролцлоо.

Маршалын албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11:00-12:30 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав. Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн болох Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, мөн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Ганбаатар, Батлан хамгаалах яамны Хуулийн тасгийн дарга Г.Энхболд нарын албаны хүмүүс оролцлоо.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл