ФОТО ТОЙМ: Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа

  2018-01-07 19:30  286

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.07) өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
















Эрэгтэй 91 шатарчин оролцож, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо.


Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм.


Эрэгтэй шатарчдаас дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, тавдугаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр, тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.



УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2018-01-07 19:30  286