Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 36 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Мөн “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Үүгээр ХШ зуунаас ХХ зууны үеийн хосгүй үнэт дурсгалт зүйл болох алт, зэсэн гоёл чимэглэл, зээгт наамал, шүтээн зураг, цам бүжгийн иж бүрэн өмсгөл, монгол зураг, хөшөө болон Өндөр гэгээний жирав, сандуйн жүд, Сэцэн ханы тамга, хотгор илд зэрэг эдлэлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж баталсан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталжээ. Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс,, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн олгохыг журамлаж өгсөн байна.




УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 9 дүгээр сарын 23
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл