Эрх зүйн шинжилгээний алба

  2016-10-04 16:11  204

Эрх зүйн шинжилгээний алба нь хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдэл хянах, төслийн хэлэлцүүлгийн шатанд найруулгын засвар хийх, хянах, Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжийн  нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах, системчлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

  1. хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл холбогдох хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, зөрчлийг арилгах талаар зөвлөгөө өгөх;
  2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон холбогдох хуулийн заалттай зөрчилтэй гэж үзвэл, эсхүл төслийн заалтууд хоорондоо зөрчилтэй байвал түүнийг арилгах талаар саналаа Байнгын хороонд хүргүүлэх;
  3. баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянан, томъёолол, үг хэллэгийг жигдэлж, хууль зүйн бичлэгийн техникт нийцүүлэн засвар, өөрчлөлтийг зохих хууль тогтоомж, журам, зааврын дагуу хийх;
  4. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх "Хуралдаан удирдах дараалал" бэлтгэж, хуралдаан даргалагчид өгөх;
  5. Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн нэгдсэн сан бүрдүүлэх, шинэчлэх;
  6. Батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг ангилах, системчлэх ажлыг хийх;
  7. Улсын Их Хурлын гишүүдэд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн лавлагаа, мэдээллээр үйлчлэх.

  2018-09-06 10:30  204