Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

  2019-06-07 15:38  186

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2019.06.07/ Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нил Сейкэрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч Нил Сейкэр Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсонтой нь холбогдуулан ажлын уулзалт хийхээр төлөвлөсөн хүрээндээ уулзаж буйг тэмдэглээд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр энэ үеэрээ хөтөлбөр эдийн засагт эерэг өөрчлөлт бий болгож байгааг дурьдаад, цаашдаа гарч болзошгүй хүндрэл, эрсдэлийг зөв бодлогоор даван туулах талаар санал бодлоо илэрхийллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хөтөлбөрийн хэрэгжилт эдийн засагт нааштай өөрчлөлт авчирч буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, цаашид учирч болох хүндрэлтэй асуудалд анхаарч ажиллана хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-06-07 15:31  186