Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана

  2022-06-20 17:42  758

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

-                Нямдоогийн Баярмаа

-                Дэмбэрэлийн Батбаатар

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

    

                                 Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба


  2022-06-20 17:30  758