Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэ удирдав.

Ажлын хэсгийн гишүүд дээрх асуудлын талаар харилцан санал солилцож, гишүүдийн тодруулахыг хүссэн хэн нь хожигч хэн нь хохирогч болох, хөрөнгийн зарцуулалт, үлдэгдэл, хэрхэн үнэгүйдсэн зэрэг зарим асуудлыг тодруулахаар холбогдох газруудад үүрэг өгч эргэн танилцуулахаар болов.

Эдгээрийг нарийвчлан тодруулсны дараа нээлттэй хэлэлцүүлэг хийхээр тогтов.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл