Цэс

Холбоо барих

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны тайланг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2022.06.20/ хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонслоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон хүүхэд хамгааллын үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, түүний үр дүн, уялдаа холбоо, сургалт, гарын авлага, түүний чанар үр дүн, төвлөрсөн арга хэмжээ, нөлөөллийн ажил, түүний чанар, үр дүн, уялдаа холбоо, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, үр дүн, төрийн захиргааны үйл ажиллагаа болон цахим үйлчилгээ, статистик мэдээллийн чанар, үр дүнг танилцуулав.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах ажлыг эрчимжүүлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн барих, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд “хүүхдийн хөгжлийн үйлчилгээний жишиг зардлын тооцооллыг” тусгаж, батлуулах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.4 “хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам”-ыг батлах зэрэг асуудлууд дээр анхааран ажиллах шаардлагатай байгааг танилцуулгын үеэр дурдлаа.

Тус хуралд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Эрүүл мэндийн яам, БСШУЯ, ХНХЯ болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл