Цэс

Холбоо барих

“Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны агуулга, шинэчлэлт ба сайжруулалт” сэдэвт сургалт боллоо

УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албанаас Сангийн яамны Төрийн сангийн газартай хамтран “Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн цахим хуудасны агуулга, шинэчлэлт сайжруулалт” сэдэвт сургалт өнөөдөр /2017.02.15/ Төрийн ордноо боллоо.


Энэхүү сургалтыг УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох удирдан явуулсан бөгөөд Сангийн яамны Төрийн сангийн газрын Ахлах мэргэжилтэн Л.Наранчимэг шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилт, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, төрөл, Цахим хуудсанд мэдээлэл оруулах арга зүй, системийн шинэчлэлт, сайжруулалт болон Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дотоод хяналт, дотоод аудит хийх арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.


Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хэрэглэчдэд илүү хүртээмжтэй байх үүднээс системийн сайжруулалт хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сард хийгдсэн байна. Шинэчлэлийн хүрээнд цахим хуудсанд мэдээлэл оруулах, дотоод аудит хийх зэрэг асуудлаар сургалтад хамрагдсан УИХ-ын Тамгын газрын албан хаагчид асуулт асууж, мэдээлэл авахын зэрэгцээ нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс болон УИХ-ын Тамгын газарт хэрэгжиж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн ажилтнууд хамрагдав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл