Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.10.16-20/

 ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилсэн Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцлоо.


 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, түүний дотор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов. 2017.10.16

 

 


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.17) хуралдаан 15 цаг 48 минутад 73.8 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.17


 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2017.10.17


 


Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11 цаг 51 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг сонсов. 2017.10.17

 

 


Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд болон Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ. 2017.10.17


Төсвийн байнгын хороо Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатарыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ. 2017.10.17


 


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. 2017.10.17


 


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилуулах асуудлыг хэлэлцээд мөн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. 2017.10.17


 


Эцэст нь Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцлээ. 2017.10.17



Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. 2017.10.17


 


Дараа нь Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналыг хэлэлцлээ. 2017.10.17


 


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм. 2017.10.17


 


Дараа нь Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. 2017.10.17


  


Үргэлжлүүлэн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар мөн Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг тус тус хэлэлцэв. 2017.10.17


   


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. 2017.10.17


   


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. 2017.10.17


    


Дараа нь Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав. 2017.10.17


    


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.17


    


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.17


   


Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.17


 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 19 цаг 08 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.10.17


   


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 18 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.10.17


   


Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган ОХУ-ын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж, тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд  “Шашин хооронд, үндэстэн хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.


 


Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. 2017.10.18

 

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. 2017.10.18


 


УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн үнэлгээний багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.10.18


 


Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон тус газрын ахлах эдийн засагч Деклан Магий нарыг хүлээн авч уулзлаа. 2017.10.18



Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын найман гишүүнийг томиллоо. 2017.10.18


 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн урилгаар манай улсад айлчилсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн албаны төв комиссын дарга, доктор Давид Р.Суемлехийг хүлээн авч уулзлаа. 2017.10.19


 


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын долоон гишүүнийг томилж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ. 2017.10.19


  

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин



Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатар


Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбат


Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд


Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар



Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар


Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж


Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын Чинзориг



Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Хавдисламын Баделхан


Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмаа


Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ


Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар


Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын Батзориг


Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн


Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17 цагт 68.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. 2017.10.20


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо, 2017.10.20


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл