Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 25 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Үүгээр “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хавсралтаар баталсан байна. Уг хөтөлбөрт, түүний зорилго, зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шат, удирдлага, зохион байгуулалт, эрсдэлийн үнэлгээ, үр дүнг тооцож гаргажээ.

Мөн дугаарт, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргасан байна. Түүнд төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил, барилга угсралтын ажлын жижиг үнэ ямар байх зэрэг үзүүлэлтээр нь жагсаажээ.

Эмхэтгэлд, нийтлэгдсэн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолоор,” Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын дөрөв дэх Ням гараг”, “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдөр- жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр” гэсэн заалтыг нэмж,, өөрчлөн найруулжээ.

2013 оны 7 дугаар сарын 3
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл