Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тойм /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/

Тус Байнгын хорооны 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15.30 цагт Төрийн ордны “А” танхимд болов.

Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Я.Санжмятав, Я.Содбаатар, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, тус яамны мэргэжилтэн Т.Гантулга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, тус холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Уранцэцэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг гишүүдэд танилцуулав. Дэд ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын чанартай нийт 100 саналаар ажлын хэсгийн гишүүдийн дунд санал хураалт явуулж, дэмжигдсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн талаар холбогдох яам, дэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга авлаа.

Ажлын хэсгийн хуралдаан 17.30 цагт өндөрлөв.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл