ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.05.27-31/

  2019-06-03 09:39  316

 

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордноо эхэлж, энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирлээ. 2019.05.27 http://www.parliament.mn/n/4qyo

 

Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ нь олон улсын түвшинд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд тус дөхөм болох арга хэрэгсэл хэмээн үзсэн. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм болгох зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хорооны зүгээс ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ гэв. 2019.05.27 http://www.parliament.mn/n/44yo

 

Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ  юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн гэлээ. 2019.05.27 http://www.parliament.mn/n/46yo

  

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлтээ ирүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцуулав. 2019.05.27 http://www.parliament.mn/n/5nyo

 

Монгол Улсын Их Хурын дэд дарга Л.Энх-Амгалан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй Бүгд Найрамдах Индонез Улсын парламентын төлөөлөгч Нурхаяати Али Ассегафыг хүлээн авч уулзав. 2019.05.27 http://www.parliament.mn/n/5kyo

 

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үг. 2019.05.27 http://www.parliament.mn/n/4syo

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Бэсрэг наадам үзэж сонирхлоо. Бэсрэг наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж, О.Содбилэг нар оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 2019.05.27 http://www.parliament.mn/n/h6yo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганд оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа. Чуулганд оролцохоор ирсэнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, ардчилал, шударга ёс, парламентат ёсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, шинэчлэлийн үзэл санааныхаа талаар товч мэдээлэл өгөв. 2019.05.27 http://www.parliament.mn/n/51yo

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжилж, хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулав. 2019.05.27 http://www.parliament.mn/n/5syo

 

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын  Дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта, Жарна Дас Вайда нарыг хүлээн авч уулзав. 2019.05.27 http://www.parliament.mn/n/hnyo

 

Төрийн ордонд эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нэгдүгээр хуралдаан боллоо. Нэгдүгээр хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр парламентын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн. 2019.05.27 http://www.parliament.mn/n/5qyo

 

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы III хуралдаан “Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь” сэдвийн хүрээнд боллоо. 2019.05.27 http://www.parliament.mn/n/hgyo

 

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн тус чуулган “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд” сэдвийн хүрээнд IV дүгээр хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан даргалав. 2019.05.28 http://www.parliament.mn/n/7qyo

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн дэд дарга Сэнгноай Саяалат болон тус улсын  Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Боунхоай Хамбоунхэай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2019.05.28 http://www.parliament.mn/n/71yo

 

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж, дөрөвдүгээр хуралдааны дараа төлөөлөгчид гурван сэдвийн хүрээнд тус бүр дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2019.05.28 http://www.parliament.mn/n/7syo

 

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хүрээнд  гурван салбар хуралдаан болсон бөгөөд нэг салбар хуралдаанаар нь “Эрүүл мэнд ба бусад асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 2019.05.28 http://www.parliament.mn/n/76yo

 

Дугуй ширээний хэлэлцүүлэг “парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн гурван сэдвийн хүрээнд өрнөж, парламентчид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцов. 2019.05.28 http://www.parliament.mn/n/74yo

 

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр өдөр чуулж, төгсгөлийн баримт бичиг болох Тунхаглал баталснаар өндөрлөлөө. 2019.05.28 http://www.parliament.mn/n/6kyo

 

Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа нар угтан авсан юм. 2019.05.28 http://www.parliament.mn/n/6qyo

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирсэн гэж уулзалтын эхэнд тэмдэглэв. 2019.05.28 http://www.parliament.mn/n/66yo

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 2019.05.28 http://parliament.mn/n/6syo

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан хамтарсан байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилж, аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл сонслоо. 2019.05.28 http://parliament.mn/n/64yo

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд  Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.     Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг, мөн    Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийв. Дараа нь  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсож, энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа. 2019.05.29 http://www.parliament.mn/n/9kyo

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг тус тус дэмжлээ. Дараа нь  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2019.05.29 http://www.parliament.mn/n/9nyo

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. 2019.05.29 http://www.parliament.mn/n/9gyo

 

УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөхийг дэмжив. Дараа нь  Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл -ийг, мөн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл -ийн зөвшилцөхийг тус тус дэмжлээ. 2019.05.29 http://www.parliament.mn/n/9qyo

 

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо. 2019.05.29 http://www.parliament.mn/n/91yo

 

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд ОУПХ /Олон улсын парламентын холбоо/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 2019.05.30 http://www.parliament.mn/n/9syo

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс "Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар" тавьсан асуулгын хариу. http://www.parliament.mn/n/94yo

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсанБага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Үргэлжлүүлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан баталлаа. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Төгсгөлд нь Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. 2019.05.30 http://www.parliament.mn/n/96yo

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. 2019.05.30 http://www.parliament.mn/n/ygby

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов. http://www.parliament.mn/n/yqby

 

Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав. http://www.parliament.mn/n/y1by

УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ийнхүү чуулганы хуралдаанаар эхлээд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Автотээврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.  Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталлаа. Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Хуралдааны төгсгөлд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 2019.05.31 http://www.parliament.mn/n/ysby

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БНХАУ-ын Улстөрийн Зөвлөлдөх зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, харилцан айлчлалуудын үр дүнд хоёр улсын улстөрийн итгэлцэл, ойлголцол гүнзгийрч, стратегийн түншлэлийг бэхжүүлж байгааг онцлоод, 2019 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, эдийн засгийн хэлэлцээр байгуулсны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. 2019.05.31 http://www.parliament.mn/n/y6by

Монгол Улсын Их хурлын гишүүн, АБГБ-ын Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын УТЗЗ-ийн Гадаад хэргийн хорооны дарга Лоу Живэйг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам гүнзгийрч, стратегийн түншлэлийн харилцаа тогтоон, хөгжиж байгаад баяртай байгааг уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэмдэглэлээ. Мөн Монгол Улс БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн  “Бүс ба Зам” санаачлагыг эхнээс нь дэмжиж ирсэн. Энэ хүрээнд “Монгол-Орос-Хятадын эдтийн засгийн коридор”-ыг хэрэгжүүлэх, үүнд тусгагдсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр манай талаас хүчин чармайлт гарган ажиллахыг онцоллоо. 2019.05.31 http://www.parliament.mn/n/bqby

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 


  2019-06-03 09:37  316