Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн хөгжлийг дэмжих-Хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүй” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Төсвийн дунд хугацааны төлөвлөлтөд анхаарах зүйлс” сэдвээр сургалтыг өнөөдөр (2022.05.20) Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу сургалтыг нээж хэлсэн үгэндээ, 2019 онд Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, Улсын Их Хурлаас улсын төсөвт хийх хяналт шалгалтыг сайжруулахтай зорилгоор хяналт шалгалтын үнэлгээний нэгжийг газар болгон өргөжүүлсэн. Энэхүү сургалтаар төрийн санхүүгийн удирдлагын зорилго, ач холбогдол, бүрэлдэхүүн хэсгүүд, хууль тогтоох байгууллагын төсвийн шинжилгээний нэгжийн үүрэг болон олон улсын туршлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцэж байгаагаараа онцлог хэмээн тэмдэглэв.

Уг сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хариуцсан ажилтнууд, Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн ажилтнууд, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны ажилтнууд хамрагдлаа.

Жайка” олон улсын байгууллагын Засаглалын салбар хариуцсан газрын ахлах зөвлөх Тайчи Сакано “Төсвийн дунд хугацааны төлөвлөлт бодлогын баримт бичигтэй уялдах нь” болон “Төсвийн гүйцэтгэлд хяналт тавих нь” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Төр санхүүгийн бодлогоороо дамжуулан хөрөнгө оруулалтаа хийдэг бөгөөд харин төсвийг хэрхэн үр ашигтай хуваарилахад бодлогын гол ач холбогдол оршдог. Үүнд Улсын Их Хурлын үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл