Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2021.08.23-27/


2021.08.23. Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандранийг хүлээн авч уулзлаа. http://parliament.mn/n/cazon


2021.08.24. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулалтын явцтай танилцах уулзалтад оролцлоо. http://parliament.mn/n/pyzon


2021.08.24. Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. http://parliament.mn/n/chzon


2021.08.25. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцов. http://parliament.mn/n/przon


2021.08.26. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. http://parliament.mn/n/pozon


2021.08.27. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хуралдав. http://parliament.mn/n/pwzon

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл